ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨВ НОМЫН САН

Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Шинэ номууд БЗМТ Үйл явдал Электрон каталог

Mэндчилгээ

2019 оны 06 сарын 05
Номын сан хэмээх намуун дулаан, анир чимээгүй, гэрэл гийсэн орчинд умбагч гэгээн айлын хаалгаар морилсон танд баярлалаа.

Хүн төрөлхтний оюун санааны арвин их сан, хөмрөгийг үеэс үед дамжуулан, улам баяжуулан авч ирсэн манай номын санчид, ном эрдэмд дурлагч соёлт хүмүүс та бүхнийхээ энэ өдрийн амгаланг айлтган мэндчилье.

Цаг түүхийн арвин их сурвалж бичгүүд зуунаас зуун, мянганаас мянганд тээгдэн ,үеэс үед дамжуулан нандигнан авч ирсэн бидний өвөг дээдэс, соёлт хүн төрөлхтний үнэлж баршгүй арвин баялаг сан хөмрөг, эрдэмт хүмүүн бүрийн оюуны талх болон дэлгэрэн, судлагдсаар хадгалагдаж иржээ.

Мөнхүү түүхэн үүргээ хагас зуу гаруй жилийн хугацаанд нэр төртэйгөөр гүйцэтгэж ирсэн манай хамт олон та бүхэнтэйгээ энэхүү цахим хуудсааар уулзаж халуун дотно сэтгэлийнхээ угаас хүндэтгэн мэндчилж мэхийн ёслоё.

Та бүхэн манайхаар тавтай морилно уу.

Дархан-Уул аймгийн Төв номын сангийн захирал Д.Цэрэндаваа

Санал асуулга

Номын сангийн үйлчилгээтэй холбоотой санал асуулгад оролцоно уу..

цаг агаар