ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨВ НОМЫН САН

Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Шинэ номууд БЗМТ Үйл явдал Электрон каталог

Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв

2019 оны 06 сарын 05
“Монголын Нээлттэй Нийгэм” Хүрээлэн Соросын сан, АНУ-ын ЭСЯ-ны ивээн тэтгэлэгээр 2001 оны 10-р сарын 30-ны өдөр “Гадаадад сурах асуудлаар Зөвлөгөө өгөх төв” нэртэйгээр Төв номын сангийн дэргэд байгуулагдсан.

Зорилго
Тус төвийн үйл ажиллагаа нь гадаадын Их дээд сургуульд суралцах, сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт холбогдох сонирхолтой хүүхэд залуучуудыг мэдээллээр хангах, суралцах сургуулиа сонгоход нь зөвлөгөө өгөх, элсэлтийн шалгалтанд бэлтгэхэд нь туслахад чиглэгдэнэ.

Зорилт
  1. Дархан - Уул аймгийн нутаг дэвсгэрт амьдарч, сурч буй хүүхэд залуучуудыг болон бусад мэргэжлийн мөн нийгмийн ажилтнуудыг МНН Хүрээлэн (Соросын сан) - ийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд бүрэн хамруулах бүхий л нөхцөл бололцоог эрж хайх.
  2. Үйл ажиллагааг тусгай заасан хуваарийн дагуу тус бүрт төлөвлөгөө гарган явуулах.
  3. Дархан - Уул аймгийн талаар төрөл бүрийн мэдээллийн сан байгуулах.

Манай мэдээллийн төв нь дараахь үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:
  • МННХ /Сорос сан/-гаас зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, онлайн бүртгэл хийх, Ганцаарчилсан болон бүлгээр зөвлөгөө өгөх
  • Англи хэлний анхан, дунд, гүнзгий, конкурсны сургалт зохион байгуулах
  • TOEFL-ын сургалт зохион байгуулах, албан байгууллагын тест авах
  • Орон нутагт TOEFL-ын шалгалт авах, Англи хэлний ярианы клубыг зохион байгуулах
  • Дэлхийн банкнаас зарлагдсан төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөх, лекц, сургалт зохион байгуулах
  • Дэлхийн банкны Вэб сайтыг сурталчилах 
Харилцах утас: 70373205, 99409812

Санал асуулга

Номын сангийн үйлчилгээтэй холбоотой санал асуулгад оролцоно уу..

цаг агаар